n
Ярилцъя Зүгээр бүгдээрээ ямар нэг сэдвээр ярилцъя.
Нүүр | Шинэчлэлт | Архив | Taнилцуулга
Шинэ сэдэв оруулах
Зохиогч Мэдээлэл
LetMaidar
Бичсэн блогчин
Модератор
LetMaidar


Холбоосууд: Бичлэгүүд: 999999999
Байрлал: BlogMN

БичлэгБичигдсэн: 2010-11-14, 10:18 Гэсэр гэртээ харих уу? нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

ГЭСЭР ГЭРТЭЭ ХАРИХ УУ?

 
 
 

 

Ардчилсан хувьсгалын буянаар амьдралдаа гэрээсээ арван алхам холдож vзээгvй, “Алтан Москва”-гаас цааш газаргvй хэмээн сэтгэж ирсэн Монголчууд өдгөө хvрээгvй тив, уулзаагvй хvнгvй болж, чаддагсан бол сар луу хvртэл нисэнгээ алдлаа.
Бас “Монголчууд хэдvvлээ вэ?”, “би чи хаана вэ?” гэдгээ анзаарах сөхөөгvй 20 гаруй жил хөл толгойгоо олох, хөгжил дэвшлийн замаа сонгох, ардчилал зах зээлээ тохинуулах гэж нилээн “ачаалалтай” ажиллав. Нэг анзаартал гадаад руу одсон, нэг сумаас нөгөө рvv нvvсэн нэгнээ бvv хэл гэрээсээ ч гарч vзээгvй чавганцыг бvртгэж амжилгvй, хvн амын хувьд барагцаалсан тоотой хэдэн жилийг vдчихэж. Аз болж он тоолол тэгширснээр /2010/ ард иргэдээ хаана яаж амьдарч, оршин суугааг нь нэг бvрчлэн хянах “том” тооллого эхлэх нь тэр. Тооллогын улс төр, эдийн засаг, нийгмийн учир холбогдлыг ч зvйл бvрээр тайлбарлаж, ялангуяа гадаадад урт хугацаагаар амьдарч буй иргэдээ идэвхтэй оролцохыг виртуалаар болон аман ухуулгаар байн байн сануулж байна. Ингэхэд ер нь бид чинь хэдийгээ хилийн чанадад vдэн гаргачихав аа?


 

Шинэ цагийн Монголын диаспора буюу гадаад миграцийн хамгийн том давалгаа 1991-1993 оны хооронд 50 000 орчим казах иргэд шинэ тутам тусгаар тогтносон Казахстан луу нvvснээр эхэлжээ.

Албан бус тоогоор өдгөө 200 000 гаруй монгол иргэн хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч байгаа гэнэ. Гадаад харилцааны яамнаас гаргасан албан тоогоор бол 100 000 хvн гэж байна. Ямартай ч 1-2 аймгийн хvн амтай тэнцэх хэмжээтэй, хөдөлмөрийн насны хvн амын 5-10 хувь нь гадаадад оршин сууж байгаа нь магадтай аж. Аль ядуу улсын иргэдийн адил Монголчууд гол төлөв ажиллаж хөдөлмөрлөн хэдэн цаас олохоор, сурч боловсрохоор, амьдрал хайн, бусдын нутагт цагаачлахаар хилийн чанадыг зорьдог.

Гадаад дахь монголчуудыг оршин суугаа улсаар нь харвал /хамгийн олон монгол иргэн оршин сууж буй орнуудыг авч vзсэн болно/:
•    Казахстанд – 30 000 /vvний 20.000 нь давхар харъяалалтай казах vндэстэн/;
•    БНСУ-д - 35 000 /25.000 нь хууль ёсоор оршин сууж буй/;
•    Америкт - 20 000 гаруй, /тал нь хууль бусаар оршин сууж буй/;
•    Их Британи, Ирландад – 10 000;
•    Чехэд 8 000;
•    ХБНГУ-д 6 500;
•    ОХУ-д 5 000;
•    Японд 4 500;
•    БНХАУ 4 000 орчим монголчууд байгаа гэсэн барагцаа тоо байна. /Дашрамд дурьдахад ШУТИС-ийн Нийгмийн технологийг сургуулийн хамт олон гадаад дотоод миграцийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа болно./

   Ерөнхийдөө дэлхийн 80 гаруй оронд бидний ахан дvvс, садан төрлvvд аж төрж, хөдөлмөрлөж, сурч байдаг гэнэ. Дахиад ч гадаад гарч, “юм vзэж нvд тайлах” хvсэлтэй 100 000 орчим Монгол бий болов уу. Vvнд аав ээж, төрөл төрөгсөддөө ад vзэгдэх тал руугаа орчихсон “ажилгvй” хэсэг нөхдvvд эсвэл гадаадад боловсрол мэдлэгээ дээшлvvлэхийг чинхvv зорилгоо гэж тооцсон залуучууд мөн “ажлын байргvй” дээд боловсрол эзэмшсэн “будилуучууд” зэрэг 16-35 насныхан зонхилсон залуус vvний гол массыг бvрдvvлнэ.

Ерөнхийдөө монголын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл тухайлбал, гадагшаа тэмvvлэх хvмvvсийн хvсэл сонирхол, боломж, монгол дахь ажлын байрны хангамж, боловсролын системийн чанар, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх бололцоо, байгаль орчны нөхцөл байдал зэргийг одоогийнхоос дордохгvй гэж тооцвол гадаадад урт хугацаагаар оршин сууж, ажиллаж хөдөлмөрлөх Монгол иргэдийн тоо нийт хvн амын 10 хувиас хэтрэхгvй биз ээ.  Харин албан ёсоор цагаачлах эрх авч одогсдын хувьд хэд дахин бага тоо гарна.

Хилийн чанад дахь иргэдээ эх орондоо эргэн  ирvvлэх тухай асуудал төр засаг төдийгvй жирийн хувь хvмvvсийн хувьд ч сэтгэл зовж, анхаарал хандуулах нь Монголын онцлог. Vнэхээр ч хvvгээ харуулдах эх шиг гадаад дахь монголчуудаа хэзээ эргэн ирэх бол хэмээн эх орон, төрөл садан, найз нөхөд нь хvлээн суудаг. Харин хvний газар амьдарч буй Монголчууд нь санаж бодож явдаг юм бол? Дараах байдлаар тэднийг ангилж болох санагдана.

•    Гарцаагvй буцагсад - тодорхой хугацаанд суралцаж боловсроод иргэж монгол руу зайлшгvй харих бодолтой нэг хэсэг. Нөхцөл байдлаас шалтгаалан дасан зохицох, амьдрахад хэцvv болон гадаадын иргэдэд хатуу бодлого баримтладаг Япон, БНСУ, ОХУ, Сингапур, Энэтхэг, Турк, Малайз, БНХАУ зэрэг гол төлөв Евроазийн орнууд дахь монголчууд багтана. Сайшаалтай нь нөхцөл байдлаас болон хувийн итгэл vнэмшлээр буюу гэр бvл, ээж аав элгэн садан нь монголд байдаг, эх орондоо буцах чинхvv хvсэлтэй Монголчууд бусад ангиллуудтай харьцуулахад илт олон гэж vзэж болно.

•    Эргэлзэгчид – ажиллаж сурахаар гарсан боловч тухайн улс орондоо дасаж, төрөлх эх орноосоо нилээн төсөөрсөн иргэд орно. Амьдрахад тааламжтай, хvний эрхийг дээдэлдэг, ажиллаж хөдөлмөрлөөд байвал өөрийгөө болгоод байх боломжтой, гол төлөв баруун европ, АНУ, Австрали, Япон зэрэг улс оронд оршин суугчид vvнд хамаарна. Яг одоо “гэртээ” харъя гэхээр нэг л болж өгдөггvй, тэндээ ажиллаж амьдраад байвал болохгvй ч юм бас байхгvй мэт тэдэнд санагддаг. Тэдний тоо бага бус, бvр их ч бус юм.  Эргэлзэгчдийн хувьд оршин суугаа улсын визийн нөхцөлөөс шалтгаалан эргээд буцахгvй болчих вий гэсэн айдаст автах нь олонтаа.

•    Хоёр нутагтнууд – эх орондоо болон оршин суугаа улсдаа хөлөө олсон амьдралтай, ирж очоод байх замын зардалд тvvртдэггvй өндөр хөгжилтэй орнуудад амьдрагчид эсвэл ойр зуурын наймаа арилжаа, ажил хэрэг эрхэлж хэдэн цаас олж болгоод байдаг ОХУ, БНХАУ, Казахстан улсаас ирж очигсдыг vvнд тооцож болно.

•    Сайн цагийг хvлээгчид – Эх орноосоо гараад багагvй хугацаа өнгөрсөн, оршин суугаа улсдаа учраа олж бvр амьдрал нь тогтчихсон Монголчууд. Vvнд 90-ээд оны эхээр визийн нөхцөл хатуураагvй байхад амжиж барууны орнууд руу гарсан мэдрэмтгий, нилээн иргэншсэн иргэд багтана. Гэвч тэдэнд эх орон луугаа буцах нэг л халгаатай, зутруу санагддаг. Төрөл төрөгсөд, найз нөхөд нь хөндийрч холдсон буюу ихэд ховордсон байх нь ердийн vзэгдэл. Тэд монгол орныг хөгжиж, байгаа орондоо шигээ амьдрах нөхцөл бvрдсэн тэр vед буцна хэмээн итгэдэг. Монгол улс хоёрдмол харъяаллыг зөвшөөрсөн хууль батлагдвал эдний хувьд их л чухал хэрэгт тооцогдоно.   

•    Их зантнууд – шинэ зууны эхээр гол төлөв сурахаар гарч чамгvй сайн боловсрол эзэмшин, улмаар Монголчууд тэр бvр хvрч байгаагvй ажил алба, цалингийн амт мэдэрчихсэн хvмvvс орно. Өөрсдийгөө эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа бөгөөд монголд тийнхvv нарийн мэргэжлээр ажиллах ямарч боломж бvрдээгvй хэмээн шогшроод, яг адил нөхцөлтэй алба ажил, цалин өгвөл Монгол руу харьж болох юм хэмээх болзлоор өөрийгөө зөвтгөгчид vvнд багтана. Бид монголд хэрэгтэй болохоос, монгол надад чухал биш хэмээх нь “өөрийн чадлаар олсон боловсролтой”, гадаадад ажиллагч “шинэ Монгол”-ын хэвшмэл төрх юм даа. Гэхдээ тэд тооны хувьд нэг их олон биш ээ. 
 
•    Гэрээ мартагсад – гадагшаа гарах нь сайн амьдралын vндэс гэж тооцоод аль боломжоороо, яаж ийж байгаад гадагш гарсан тул буцах тухай бодох бvv хэл ярихыг ч хvсдэггvй иргэд орно. Эсвэл өөрийгөө яаж ийгээд болгоод хөл гараа олох гэж зvдрэх хооронд цаг хугацаа холдон одож, улмаар одоо ч буцах өнгөрлөө хэмээн тооцогчид vvнд багтана. Тvvнийг явуулахад дэмжсэн төрөл төрөгсөд, ээж аавынх нь сайхан амьдарч байвал яасан ч яахав гэсэн хандлага тvvнд нөлөөлдөг. Гэхдээ хэзээ нэг цагт “мундаг” болчихоод эх орондоо нэр төртэй очно доо хэмээх бодол хаяа сэтгэлийг нь баясгана. Vнэхээр амьдрал хийгээд нийгмийн хуулиар ийм хvмvvс улам бvр уусан холдож, эх орноосоо харилцаа тасрах нь олонтаа.  

•    Аргагvйчvvд – тэд монгол хvн, монголдоо сайн байсан бол би юу гэж явах вэ хэмээн гаслагчид, болдогсон бол яг одоо ингээд харих сан гэх бодол тээгчид vvнд багтана. Хэдэн бор юм олж монголд vлдэгсдээ тэжээх зорилготой гадныг зоригсод ба амьдралын эрх ярьж гадны иргэдтэй гэр бvл бологсод ийнхvv шаналах нь бий. Ингэж амьдарч буй иргэд Турк, БНСУ, зvvн европын оронд ихээр ажиллаж амьдардаг байна.

•    Нvvрээ буруулагчид - нэг бол харь хөгшин хvмvvстэй гэр бvл болсон залуу охид эс бол бие vнэлэгчид мөн монголд очвол эрvvгийн хэрэгт татагдах магадлалтай монголчууд vvнд багтана. Тэд эх орон нэгтнvvд нь хvлээж авахгvй буюу тааламжгvй хандана хэмээн ойлгож, оршин суугаа улсад нь монгол иргэн тааралдвал биеэ барьж цэрвэн, өөрийгөө монгол гэдгээ аль болох мэдэгдvvлэхгvйг хvсдэг. Тэд хөгшин европ, өмнөд ази, ОХУ, БНХАУ зэрэг улсад оршин суух нь тvгээмэл бөгөөд харамсалтай нь тэдний тоо тийм ч бага бус хэмээн сонсогддог юм. Мөн гадаадад бага бус хугацаагаар оршин сууж, “юм vзэж нvд тайлаад”, хугацааны дунд vед эх орондоо нэг хоёр удаа ирсэн боловч, тvvнд юу ч таалагдаагvй тул эргэн тэр чигтээ гарагсдыг энэхvv ангилалд оруулж болно.

Монголчууд эх орондоо харих уу? Гурван янзын хариулт байж болно.

Хариулт нэг. Тэд харина. Учир нь бид хvн ам зvйн тэлэлтээр улс төрийн бодлогоо явуулдаг Хятад, Энэтхэг биш. Бас тэжээж дийлэхгvй хэдэн арван сая хvн амтай Индонез, Бангладеш, Пакистан шиг явахгvй гэсэн ч хөөж гаргаад, vлдсэн хэд нь баярлах суудаг том vндэстэн биш. Гэхдээ гадаадаас гуйвуулсан хэдэн цаасаар нь амьдралаа залгадаг яахаа алдсан Африк, Дундад азийн ядуу, зvдэрсэн тvмэн бvр ч биш. Бид бол их гvрнvvдээр хvрээлэгдсэн том газар нутаг, хэт цөөн хvн амтай аль улсын адил олшрох хvсэл “ген”-д нь суусан, олуулаа байхыг эрхэмд тооцсон сэтгэл зvйн дархлаатай ард тvмэн.
 
Монголд хvн илvvддэггvй. Бид /тэд/ харина. Биечлэн эх орноо хөгжvvлнэ. /өөдрөгөөр тооцоход хилийн чанад дахь Монголчуудын 50-60 хувь нь ийнхvv хариулна/.

Хариулт хоёр. Бид бардам, эх оронч хvмvvс. Ядарсан, жаргасан ч эсгий бор гэр, давстай сvvтэй цайгаа санаж бэтгэрдэг Монголчууд. Гэхдээ “Эх орон дуудаж байна” гэсэн сvржин уриа лоозонд автаж, ухасхийн буцдаг уулгамч бодлогогvй нэгэн биш. Эцэг эхийн нэрийг сайнаар дуудуулдаггvй юмаа гэхэд муугаар хэлvvлэхгvйг эрмэлздэг, хvний зэрэгтээ яваа гэдгийг бусдад харуулдаггvй юмаа гэхэд дотроо итгэхийг хvсэгч амьдралын хуулинд захирагдсан эгэл жирийн хvмvvс. Тэгээд ч даяаршсан өнөөгийн нийгэм эх оронтойгоо байнгын харилцаж холбогдоод, ядрахад нь чадлынхаа хэрээр туслаад, хөгжихөд нь хамтарч дэмнээд явах өргөн бололцоо нээгдсэн vе. Гагцхvv төрийн оновчтой бодлого, ухаалаг зохицуулалтаар маньтайгаа эвтэйхэн хоршиход л орон зай vл хамааран бид хамтдаа ихийг хийж бvтээнэ
 
Бие маань харьд ч, сэтгэл зvрх, оюун ухаан, “олсон хэд” маань эх орондоо... /Дунджаар тооцоход хилийн чанад дахь Монголчуудын 30 орчим хувь ингэж хариулна/.    

Хариулт гурав. Уучлаарай. “Аз жаргал хаана, тэнд эх орон бий”. Хариулт хангалттай юу? -Ээж чинь хvлээдэггvй юм уу? Тэр ямар хамаатай юм. /Ингэж хариулагчид хилийн чанад дахь Монголчуудын 10 орчим хувийг эзлэнэ/.

Улс төр судлаач Д.Мягмарсvрэн,
Блог. ulstur.blogspot.com,
ОХУ Москва, 2010 он 10-р сарын 26.

Сэтгэгдэл бичихХувийн мэдээлэлИ-мэйл илгээхИ-мэйл илгээх
Kerryn
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2011-10-31, 12:09 EYVLkXBFYpNSGfZu нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Your answer was just what I neeedd. It's made my day!
Сэтгэгдэл бичих
Minnie (зочин)
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2011-10-31, 10:03 sDJUVNaKd нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Thanks for the iisnght. It brings light into the dark!
Сэтгэгдэл бичих
Winter (зочин)
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2011-08-06, 01:49 zEZbsARcNc нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

I am totally wowed and prepeard to take the next step now.
Сэтгэгдэл бичих
Caelyn
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2011-08-04, 06:18 fWEKJXYzKM нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Kudos! What a neat way of thinikng about it.
Сэтгэгдэл бичих
amaahai76
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2011-01-23, 22:36 нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

гарцаагүй буцагсад аль болох олноороо байж гэмээ нь үр дүн нь эерэг байх болно. өөрөөр хэлбэл өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэх арга замыг нээж олохын тулд гадаад оронд очоод арга замаа олсон хойноо тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд эх орондоо эргэн ирж, зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх чадвартай тийм хүмүүс аль болох олонхи байж гэмээ нь монгол улс хөгжих бус уу? гэрээ мартсан Гэсэрүүд гэдэг чинь амин хувийнхаа жаргалыг эх орноосоо илүүд тавьж, урвасан хүмүүсийг хэлнэ ээ.
Сэтгэгдэл бичих
Zurai
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2010-11-14, 21:56 нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Магадгүй ингэж гадгаад орныг зорин тэмүүлэх нь хэтийн хөгжилд хүрэх, заавал туулах ёстой зам ч юм уу. 3р хариултын хүмүүс ч эрт орой хэзээ нэгэн цагт заавал ирнэ гэж л боддын ш дэ. Адгуус хүртэл унасан газартаа тэмүүлдэг дээ.
Сэтгэгдэл бичих
Garin
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2010-11-14, 21:55 нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

gartsaaq bytsagsad,togsood bytsah ni todorhoi,
Сэтгэгдэл бичих
LetMaidar
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2010-11-14, 21:49 нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Гаринаа, чи ч ирнэ. Харин бусад нь? Чи өөрийгөө аль ангилалд оруулав даа...?
Сэтгэгдэл бичих
Garin
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2010-11-14, 21:47 нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Geser gertee harinaaa, баярлах
Сэтгэгдэл бичих
LetMaidar
Модератор



IP:
Бичлэгүүд: 888888888
Байрлал: Dusal.Net

БичлэгБичигдсэн: 2010-11-14, 21:40 нийт 10 комент байна. Ишлэлтэй хариулахЭхэнд оч

Энэ сэдвээр ярилцах хүн алга уу? Хүнүүдээ?
Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax